horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Стандарт таниулах нээлттэй хаалганы өдөрлөгтэй

post-img

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр буюу 4-р сарын 14-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Өнөөдрийн байдлаар Монголд 6730 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй. Харин стандартыг дагаж мөрдөөгүйгээс хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийтийн ашиг сонирхолд сөрөг байдал бий болгодог.

Тэгвэл олон нийтэд стандартыг таниулах өдөрлөгийн хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэн ажиллахын зэрэгцээ байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, стандартын ач холбогдлыг сурталчлах юм.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

• Стандартын борлуулалт, мэдээлэл, лавлагаа

• Эрдэнийн чулуу тодорхойлох үйлчилгээ

• Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын үйлчилгээ

• Лабораторийн үйл ажиллагааны танилцуулга, мэдээлэл

0/1000