Б.Энх-Амгаланг Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын давуу байдлаа ашиглан, бусдад давуу эрх олгосон үндэслэлээр анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон. Харин З.Энхболдыг ЕТГ-ын дарга байхдаа мөн л эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад нөлөөлж, давуу байдал олгосон гэж үзэн Нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ. Тэдний шүүх хурал 2024 оноос хойш үргэлжилж буй. Тэдэнд шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байв. Гэвч давж заалдах шатны шүүх уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар анхан шатны шүүх З.Энхболдыг цагаатгаж, харин Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон байдаг.
Харин давж заалдах шатны шүүх дахин уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэснээр ийнхүү шүүх хурлыг дахин товлогдсон байдаг юм.

