horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Орос, казах, тувагаар нэрлэсэн газар, усны нэрийг өөрчлөх асуудлыг хэлэлцэхийг дэмжив

post-img

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ тогтоолын хавсралтад газар, усны нэрийг өөр хэлээр нэрлэсэн асуудлыг цэгцлэх тухай дурдсан юм.

Зарим газар нутаг, уул ус, багийн нэрийг орос, казах, тува хэлээр нэрлэсэн, баталсан зөрчил илэрсэн. Тиймээс тогтоолын төсөлд Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дахь өөр хэлээр нэрлэн баталсан газар, усны 319 нэрийг өөрчилж, 47 газрын уламжлалт нэрийг шинээр тогтоохоор тусгажээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

0/1000