Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа тэргүүтэй Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл өнгөрөгч 3-р сард Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт ажиллажээ. Үүнийхээ дараа тус тасгийн 2, 3-р давхрын өрөөний 31 цонхонд хаалт хийлгэж өгсөн аж. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийг цонхоор унахаас сэргийлсэнд эцэг эхчүүд талархаж байна. Хүүхдийн дусал дуусахад, сувилагч дуудах, эргэлтээр ирсэн хоол, цайгаа авах зэргээр эцэг эхчүүд өрөөнөөс гарах тохиолдол бий. Тэр хойгуур хүүхэд цонхоор унах эрсдэл үгүй болжээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай
