horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жил хорих ял оноолоо

post-img

Нийслэлийн Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт холбогдсон Л.Бямбасүрэн, Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, Т.Анхтуяа, А.Төвшин, Т.Ариунтуяа, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарт холбогдох эргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 13, 14-нд болов.

Л.Бямбасүрэн 2016 онд Эрүүл мэндийн дэд сайдаар, 2020 онд ЭМДЕГ-ын даргаар томилогдож байв. Тэднийг бусдын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, мөнгө угаасан, хахууль өгсөн хэрэгт холбогдуулан шалгаж, нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн юм. Уг хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлуулсаар, ийн гэм бурууг нь шүүсэн юм.

Шүүх Л.Бямбасүрэн нарын 3 хүнийг 120 сая төгрөгийн авлига авсан гэж үзээд, 6-13 жил хорих ял оноосон байна. Л.Бямбасүрэн уг мөнгөнөөс 48 сая төгрөгийг ажилтныхаа дансаар авсан. Энэ нь мөнгө угаасан үйлдэл гэж шүүх үзэж 13 жилийн хорих ял оноосон байна. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасаж, 50 сая төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

0/1000