horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дарханы хогны цэгт түймэр гарчээ

post-img

Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах хогны цэгт өнгөрсөн шөнө гал түймэр гарчээ. Уг аймгийн төвийн хойно, Дарханаас Сэлэнгэ явах зам дагуух Бараат гэдэг газарт уг хогны цэг байдаг.

Тус аймгийн ОБГ-т уг гал түймрийн дуудлага 4-р сарын 15-ны 00:50 цагт иржээ. Аймгийн Хог тээврийн газрын 6 ажилтан, 2 техниктэйгээр уг галыг унтрааж байхад нь ОБГ-ын 4 алба хаагч, 1 автомашинтай очиж, өнөө өглөө түймрийн тархалтыг хумьж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

0/1000