Нийслэлийн бүх цаг үеийн түүхийг өгүүлэх Улаанбаатар хотын музей нийт 3546 үзмэртэй.

Тус музей байрлаж буй түүхэн дурсгалт барилгыг 107 жилийн өмнө барьжээ. Уг барилгыг 1971 онд хотын хамгаалалтад, 2020 онд улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэн авсан юм.



