Монголын рок, поп урлагийн сор уран бүтээлчдийн нэг, Зууны манлай дуучин Б.Сарантуяа ирэх зун “Хайрын бурхан” нэртэй тоглолт хийхээр болжээ. Тэр 16 настайдаа рок, поп урлагт хөл тавьж, “Мөнгөн харандаа” хамтлагаас дуучны гараагаа эхэлсэн юм. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд нийтдээ 600 гаруй дуу дуулж, хамгийн олон цомог гаргасан дуучнаар шалгарч байв. Эх орондоо 5, гадаадын 10 гаруй орны 20 хотод бие даасан тоглолт хийсэн. Түүний энэ удаагийн тоглолт 6-р сарын 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Тоглолтын тасалбарыг
https://www.portal.mn/events/hairin-burhan
https://shoppy.mn/products/khairiin-burkhan-260606 -нээс авах боломжтой юм.


