horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Л.Энх-Амгалан: Хүүхдүүдэд түүхийн хичээлийг сонирхолтой аргаар заах хэрэгтэй  

post-img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа. Энэ үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан  “Түүхийг заах уу, цаг хугацааг ойлгуулах уу?” нэртэй илтгэлийн тавьжээ.

Түүний хувьд өөрийн тавьсан илтгэлийн талаар дурдахдаа “Хүүхэд үйл явдлын учир шалтгаан, мөн чанар, зүй тогтолыг олж харахгүй, ойлгохгүй байгаа биш. Харин  бидний өгч буй агуулга, түүнийг хүргэж буй арга барилд оршиж байж болох юм. Үүнийг бид бодох, бас өөрчлөх цаг болсон.

Хүүхэд дотроо нэг асуултыг тавьдаг “Энэ надад ямар хамаатай вэ?” гэж. Хэрэв бид энэ асуултад хариулж чадахгүй бол ямар ч сайн агуулга, ямар ч их мэдлэг хүүхдэд үнэ цэнгүй санагдана. Өнөөдөр багш нар хүүхдүүдээс  ийм байдлыг олж харна.

Өнгөрсөн түүхэн үйл явдлыг өнөөдрийн бодит байдалтай, хүний шийдвэр, нийгмийн өөрчлөлт, хувь хүний сонголттой уялдуулж тайлбарлахгүй бол түүх хүүхдийн хувьд “амьд” биш, харин “тухай” агуулга хэвээр үлдэнэ. Ийм нөхцөлд хүүхэд түүхийг сонирхохгүй байгаа нь буруу биш, харин логиктой хариу үйлдэл юм. Учир нь хүн утга учир олж хараагүй зүйлдээ удаан анхаарал хандуулахгүй гэдгийг багш нар маань мэдэхийн дээдээр мэдэж байгаа” гэлээ.

Тиймээс түүхийн боловсролын утга, холболт, хүргэх арга дутмаг байгаад эрс өөрчлөлт хийх ёстой. Цаашид үр дүнтэй ярианаас бодит арга туршлагад шилжих шаардлагатай байгааг онцолсон юм.

0/1000