horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Туулын хурдны замыг судлах ажлын хэсэг байгуулахыг МАН дэмжсэнгүй

post-img

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хурлаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ, эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах асуудлаар санал хураалаа. Санал хураалтад тус хорооны 19 гишүүн оролцож, 10 нь дэмжсэнгүй. Ингэснээр Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ, эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах боломжгүй боллоо.

Үүнд АН-ын бүлгийн гишүүд бухимдаж, тус хорооны ирцээс өөрсдийгөө хасуулж, эсэргүүцлээ илэрхийлэв. Учир нь уг саналыг дэмжээгүй гишүүд МАН-ын бүлгийнх байв.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Туулын хурдны замыг байгуулах ажлын хэсэг байгуулъя гэж өөрсдөө оруулж ирчхээд, дэмжихгүй унагаачихлаа. Та нар ажлаа хий л дээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Дандаа гуйлгачин царайлж биднээр ирцээ бүрдүүлүүлнэ. Тэгээд дэмжих гэхээр өөрсдөө ирэхгүй асуудлаа унагаачихна.

0/1000