horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ш.Раднаасэдийг Б.Батцэцэгээр сольжээ

post-img

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Раднаасэдийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар чөлөөлж, оронд нь ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар ажиллаж байсан Батаагийн Батцэцэгийг томилсон байна.

Б.Батцэцэгийг Ерөнхий сайд Н.Учралын талын хүн гэдэг. Н.Учралыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж байхад, ЦХХХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Дараа нь 2024.08.07-нд ЗГХЭГ-ын дэд даргаар, 2025 оны 7 дугаар сард ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томилогдсон юм.

Боловсрол:

  • 2000-2002 “Эхлэл” ЕБС
  • 2002-2007 МУИС-Хууль зүйн сургууль, эрх зүйн бакалавр
  • 2014-2015 University of Melbourne, худалдааны эрх зүйн магистр

Ажилласан байдал:

  • 2007-2010 он Хүний эрхийн үндэсний комисс , Өргөдөл, гомдлын баг, референт
  • 2010-2011 он Хүний эрхийн үндэсний комисс, Бодлого дүн шинжилгээний баг, ахлах референт
  • 2011-2016 он Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Стратеги бодлого төлөвлөлтийн газар, мэргэжилтэн
  • 2016-2018 он Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хуулийн хэлтсийн дарга
  • 2018-2020 он “Капкорп Монголиа” ХХК, Захиргаа, хуулийн хэлтэс, хуулийн зөвлөх
  • 2020-2020 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хуулийн хэлтэс, ахлах референт
  • 2021-2022 он Улсын Их Хурлын тамгын газар, Улсын Их Хурлын гишүүний Ажлын алба, зөвлөх
  • 2022-2022 он Цахим Хөгжил Харилцаа Холбооны Яам, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2023 он-ЦХХХЯ, төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
  • 2023-2024 он ЦХХХЯ, төрийн нарийн бичгийн дарга
  • 2025-2026 он ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга

0/1000