horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хар тамхины хэргээр эрэн сувалжилж байсан этгээдийг Польшоос баривчилжээ

post-img

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар хилээр нэвтрүүлж, худалдсан, мөнгө угаасан хэрэгт холбогдон, Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан “А”-г Польш улсаас олж, баривчилжээ. ЦЕГ-ын Инперполын үндэсний товчоо, Хам тамхитай тэмцэх алба түүнийг Монгол Улсад 4-р сарын 14-нд шилжүүлэн авчирлаа.

Уг этгээд 2019 оноос эхлэн, бусадтай бүлэглэн, олон улсын шуудан илгээмж ашиглан, Испаниас Монгол руу их хэмжээний мансууруулах бодис хууль бусаар оруулж ирдэг байжээ. Түүнийг Монголд зарж, олсон орлогоо өөр зүйлд зарцуулан, бохир мөнгөө угаадаг байсан аж. Түүнийг 2025.11.06-нд Польшид байхад нь Интерпол тусгай ажиллагаа явуулж, байршлыг нь илрүүлэн, баривчилсан байна.

Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р хаалттай ангид саатуулан, шалгаж байна.

0/1000