horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Н.Учрал: 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй хориглолтоос чөлөөллөө

post-img

Иргэн ямар бизнес эрхлэхээ https://e-business.mn/ системд мэдэгдээд шууд эхэлнэ. Зөвшөөрөл гэдэг нэргүй дүгнэлт, гэрээ зэрэг бичиг цаас хөөцөлдөх ажлаас иргэдийг чөлөөлөх “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарлаа. 

“Хөдөлмөрлөе, хийж бүтээе” гэсэн иргэн бүрээ дэмжих нь Засгийн газрын гол бодлого. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Зөвшөөрлийн тухай хуулиар 381 үйл ажиллагааг зөвшөөрөлтэйгөөр эрхлэх ёстой. Гэтэл зөвшөөрөлд хамрагдаагүй атлаа олон баримт, хугацаа шаарддаг, иргэдэд хүнд суртал үүсгэдэг үйлчилгээнүүд байна. Нийслэлд зөвшөөрлийн төрлөөс хамааран бизнес эрхлэгч хүсэлт гаргаад гурав, түүнээс дээш сар хүлээж байна. Иймд зөвшөөрөл нэртэй хориглолтоос иргэдээ чөлөөлье. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.

Тус тогтоолоор найман төрлийн 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй бичиг цаасны ажлаас бүрэн чөлөөллөө.

e-business.mn зөвшөөрлийн нэгдсэн систем, мэдэгдэл хүргэх системийн бэлэн байдал, шаардлагатай дэд бүтцээр ханган, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллахыг Санхүүгийн мэдээллийн технологийн төв, “И-Монголиа” УТҮГ, Үндэсний дата төв УТҮГ-ын удирдлагуудад даалгав.

0/1000