horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Оюутнуудын дунд 10 сая төгрөгийн шагналтай бөхийн барилдаан зохион байгуулна

post-img

Оюутан залуусын дунд үндэсний бөхийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, барилдааны ур чадварыг дээшлүүлэх, тамирчны карьер хөгжил, мэргэжлийн боловсрол эзэмших хүсэл эрмэлзлийг дэмжих зорилгоор Оюутны улсын аварга шалгаруулах барилдаан зохион байгуулахаар болжээ. Тус барилдаан нь 5-р сарын 1-нд болох бөгөөд 18–25 насны их, дээд сургууль, коллежийн бакалавр, магистр түвшний (2.5-аас дээш голч дүнтэй) оюутнууд хамрагдах боломжтой юм. Мөн 1 сургуулиас жин тус бүр 4 хүртэлх бөх оролцоно. Ингэхдээ -65 кг , -75 кг , -85 кг , -95 кг , +95 кг барилдуулах юм. Энэ үеэр мөн уран гараа, дэвээтэй бөх шалгаруулах аж.

0/1000
Дашням Ариунбаяр

Би ормоор бна ядаж бүртгүүлэхүү86118162

Bymba~Dorj .T

1

Enkhyalalt

Yaj burtguuleh we