УИХ-ын чуулганаар өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалаа.
Энэ төслийг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, 66.7 хувь нь дэмжсэн. УИХ дахь АН-ын бүлэг, ХҮН-ын зөвлөл, Үндэсний эвсэл, ИЗНН үүнийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Гэсэн ч Ерөнхийлөгч уг төслөө татаж аваагүй. Харин ч баталтал зүтгүүлэхээ мэдэгдсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт ирц хүрээгүй, АН-ын бүлэг ажлын нэг хоногийн завсарлага авсан шалтгаанаар энэ төслийг хэлэлцэх эсэх саналыг өнөөдөр 10:00 цаг хүртэл хойшлуулсан. Тэгвэл өнөөдөр чуулганы хуралдаандаа суусан гишүүдийн 56.4 хувь дэмжсэнээр уг төслийг УИХ хэлэлцэхээр боллоо.

