horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

9,2 кг мөнгөн ус зарах гэж байсныг илрүүллээ

post-img

Бусдад худалдах зорилгоор 9,2 кг мөнгөн ус авч явсан этгээдүүдийг Экологийн цагдаагийн алба нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс илрүүллээ. Усны 3 хуванцар саванд хийсэн уг бодисыг эд мөрийн баримт болгон, хураан авчээ.

Мөнгөн ус бол хүрээлэн буй орчинд задарч алга болдоггүй. Хэлбэрээ өөрчлөх бүрт хорт чанар нь дагаж өөрчлөгддөг онцгой хортой бодис. Үүнийг ДЭМБ хүний эрүүл мэндэд хамгийн хортой 10 бодисын тоонд багтаажээ. Мөнгөн ус болон түүний нэгдлүүд хүний биед хоол хүнс, агаар, усаар дамжин орж, тархи, мэдрэлийн систем, бөөр, уушгийг гэмтээнэ. Ялангуяа эхийн хэвлий дэх ураг болон эхийн сүүгээр дамжин, нярай хүүхдийг хордуулж, хараа сонсголын бэрхшээлтэй, оюун ухааны хомсдол, саажилтай болгодог онцгой аюултай.

Тиймээс Монгол Улс мөнгөн усны тухай Минаматагийн конвенцод 2015 онд нэгдэн орсон юм. Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор “Монгол Улсад хориглосон, хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын хоёрдугаар хавсралт”-ын 6 дугаарт мөнгөн ус багтсан байдаг.

Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйл 1 дэх хэсэг:

-Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

0/1000