horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

А.Батпүрэв: Төсвийн асар их алдагдлыг “нуух” хуулийн төсөл УИХ-д орж ирсэн

post-img

Ардчилсан нам 7 хоног бүрийн пүрэв гарагт сэтгүүлчдэд “4:11” хэвлэлийн бага хурал хийдэг. Энэ удааг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын өргөн бариад буй Гадаадын зээлийн ашиглалт, үр ашгийг сайжруулах хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа тус нам илэрхийллээ.

УИХ дахь АН-ын бүлгийн эдийн засгийн бодлогын зөвлөх, АН-ын нарийн бичгийн дарга А.Батпүрэв:

-Нэр бүхий гишүүдээс өргөн барьсан Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгье. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуульд ач холбогдол өгөөд явж байхтай зэрэгцээд, улсын төсөв, санхүүгийн системд ноцтой эрсдэл дагуулж болзошгүй хуулийн төслийг зарим гишүүн санаачлан өргөн бариад, хэлэлцүүлэг нь эхлэх гэж байна.

Уг хуулийн гол санаа нь “Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ дэд төв гэсэн гурван төслийн санхүүжилтийг улсын төсвөөс гаргая. Зээлийн зардлыг төсвийн хязгаараар баталсан зардлын өсөлтөд тооцохгүй байя. Энэ гурван төсөлтэй холбоотой зардлыг нэгдсэн төсвийн  алдагдалд тооцохоо больё” гэсэн агуулгатай.

Сүүлийн 10 жил буюу 2016-2025 оны хооронд баталсан 10 төсвийн 8 нь алдагдалтай байсан. Энэ хугацаанд хуримтлагдсан төсвийн нийт алдагдлыг тооцож үзвэл 15.9 их наяд төгрөг болж байна. Дөрвөн жилийн өмнө Монгол Улсын нийт төсөв 15 орчим их наяд төгрөг хүрч байсан. Ингээд бодохоор 15.9 их наяд гэдэг маш их алдагдал.

Ерөнхийдөө төсөв хяналтгүй тэлж байна. Энэ том төслүүдийг хэрэгжүүлбэл төсвийн алдагдлыг илүү ихээр нэмнэ. Ийм хуулийн төсөл оруулж ирж байгаа нь маш том эрсдэл дагуулж болзошгүй. Энэхүү гурван төсөл дээр ярихад, ирэх жил нийтдээ 3.5 тэрбум орчим ам.долларын гадаад зээл, зардлын асуудал яригдана. Өөрөөр хэлбэл: ДНБ-ий 10-15%тай тэнцэх хэмжээний төсвийн алдагдлыг “нуух” агуулгатай хуулийн төсөл орж ирсэн учраас АН-ын бүлэг байр сууриа дахин нэгтгэнэ.

0/1000