horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Ховд, Говь-Алтай, Баянхонгор гэх мэт 8 аймгийн нутгаар хуурайшилт ихтэй байна

post-img

2026 оны эхний 4-р сарын байдлаар Монгол Улсын 8 аймгийн нутаг дэвсгэрт нийт 25 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Тухайлбал, 704 га ой, 58,615 га хээр буюу нийт 59,319 га талбай түймэрт өртжээ. Аврагчдын шуурхай ажиллагааны үр дүнд 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравчийг галын аюулаас авран хамгаалаад байна.

2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар,

  • Нэн их хуурайшилттай: Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн ихэнх нутаг, Увс, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.
  • Их хуурайшилттай: Баян-Өлгий, Дархан, Сэлэнгэ, Говьсүмбэр, Сүхбаатарын ихэнх нутаг, Завханы өмнөд, Увс, Төв аймгийн баруун, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Дорнодын хойд хэсэг, Хөвсгөл, Булган, Хэнтийн зарим газраар хуурайшилт их байна.
  • Дунд зэргийн хуурайшилттай: Завханы хойд, Төв аймгийн зүүн, Дорнодын өмнөд, Төв аймгийн зүүн хэсэг, Булган, Хэнтийн зарим газраар хуурайшилтын зэрэг дунд түвшинд байна.

Ойрын өдрүүдэд цаг агаар огцом дулаарч, хүчтэй салхи шуургатай байх тул хуурайшилт улам нэмэгдэх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас анхааруулж буй. Иймд иргэд, малчдыг ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

0/1000