horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг УИХ баталбал цэцэд өргөдөл гаргана, би

post-img

УИХ-ын гишүүн асан, Улсын баатар Э.Бат-Үүл:

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан хуулийг УИХ батлах ахул энэ хууль Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн хууль гэдгийг тогтоолгохоор цэцэд өргөдөл гаргана, би.
Үндсэн хуулийн цэц нь хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг л тогтоож, хүчингүй болгодог инститүүц! Өөр асуудал хэлэлцэх эрхгүй!!!
Ерөнхийлөгч тангарагаа зөрчсөн эсэх гэх мэт бусад асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ эцэслэн шийднэ!
Гэтэл, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцийг “Парламентын ёсзүйн хороо” мэт болгох гэж байна! УИХ ёс зүйн хороотой!
Монгол Улсын Үндсэн хуулийг ингэж устгахыг хэзээ ч зөвшөөрөхгүй, Ерөнхийлөгч өө!

0/1000