Хаврын чуулган эхэлснээс хойш чуулганы ирц идэвхийн асуудал УИХ-ын даргын толгойн өвчин болж байна. Ажилдаа цагтаа ирсэн гишүүдийг УИХ-ын дарга С.Бямбацогт өглөө бүр овог нэрээр нь дуудаж, хувийн зүгээсээ хариуцлагатай байгаагийнх нь төлөө урамшуулдаг уламжлал тогтжээ. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд 126 гишүүнээс 87 гишүүн ирж оролцож байгаа бөгөөд ирц 69 хувьтай үргэлжилж байна.
Баасан гарагт парламент тал ажилладаг бичигдээгүй горимтой болоод байгаа юм. Уг нь чуулганы нэгдсэн хуралдаантай өдрүүдэд байнгын хороодын хурлыг төлөвлөдөггүй билээ.


