horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хөв цөөрөмд цасны шар ус хуримтлагдан, үр дүнгээ өгч эхэллээ

post-img

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хэрэгжүүлж буй “Нэг нуур-Нэг сум” хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн Сонгино суманд улсын төсвийн хөрөнгөөр хөв цөөрөм барьж, ашиглалтад орууллаа. Уг цөөрөмд цасны шар ус хуримтлагдан, бодит үр дүнгээ өгч эхэлсэн байна.

Тус байгууламж ус хуримтлуулж, тухайн бүс нутгийн усны нөөцийг нэмэгдүүлэх, цаашлаад орон нутгийн тогтвортой хөгжил, ус хангамжийн нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Одоогоор Усны газрын мэргэжилтнүүд уг барилга байгууламжид захиалагчийн хяналт тавьж байна.

0/1000