horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

“Мисс Монголиа International awards” титмийн эзэн 5-р сарын 15-нд тодорно

post-img

“Мисс Монголиа International awards 2026” тэмцээнийг ирэх 5-р сарын 15-нд “Хүн” театрт зохион байгуулахаар товлоод буй аж. Тус үйл ажиллагааг 2024 онд анх зохион байгуулж, Дэлхийн 7 улс оролцсон бол энэ удаад манай улсаас гадна БНСУ, АНУ, БНХАУ-ын мисс, модель, дизайнер, уран бүтээлчид, инфлюсэр, бизнесийн байгууллагууд оролцохоор болжээ.

Мөн Азийн “Загварын хаан” гэгддэг дизайнер Андрей Кимийн олон улсаар аялан толилуулж буй “Фантази”, “Эзэнт гүрний хатад коллекц”-ыг энэ тэмцээний үзэгчид үзэх боломжтой.

“Мисс Монголиа International awards 2026”-ын хөтөлбөрт

  • “Мисс Монголиа International awards 2026” наадмын тэргүүн титмийн эзэд тодруулах
  • 12 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Азийн шилдэг 10 брэндийг шалгаруулж, шагнал гардуулах
  • “International model awards”-ын шилдгүүдийг тодруулах
  • Олон улсын загварын шоу зэрэг томоохон арга хэмжээ багтаж байна.
0/1000