Азийн хэйболын аварга шалгаруулах тэмцээн Малайзын Силангор хотод боллоо. Манай улсаас уг тэмцээнд оролцсон олон улсын хэмжээний мастер Э.Тэмүүжин мөнгөн медаль хүртжээ.
20 орны шилдэг 64 тамирчин өрсөлдсөн энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй 4, эмэгтэй 7 тамирчин оролцжээ. Тэднээс 2024 оны Азийн аварга Э.Тэмүүжин финалд шалгарч, улмаар мөнгөн медаль хүртэв. Тэр хагас шигшээд Ираны Вализадех Синаг 7:1-ээр ялсан ч финалд Хонконгийн Еип Кинг Линг Леод 7:4-өөр хожигдсон юм. Тэрбээр хоёр жилийн ААШТ-д түрүүлснээр энэхүү тэмцээнээс алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байлаа. Харин энэ удаад мөнгө авснаар хошой медальтан болов.
Тэгвэл 31 орны 128 тамирчин өрсөлдсөн Азийн нээлттэй тэмцээнд Л.Дэлгэрдалай түрүүлж, 10 ам.доллар гардаж, олон улсын хэмжээний мастер Б.Нарантуяа хүрэл медаль хүртэв.



