horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Эрчим хүчний салбарынхны жагсаалыг Засгийн газар тоохгүй байна

post-img

Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтнууд өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн гудамжинд гарч жагсаж эхэллээ. Монголчуудыг цахилгаан дулаантай амьдруулахын төлөө 24 цагаар зүтгэдэг тэдэнд гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлэхээс өөр сонголт үлдсэнгүй. 25-30 жил ашиглагдаж, актанд гарахдаа тулсан хуучирсан техник хэрэгслэлийг хэвийн горимоор ажиллуулахын тулд тэд асар хүнд ачааллыг гомдолгүйгээр, чимээгүй үүрч ирсэн хариуцлагатай мэргэжилтнүүд. Гэвч одоо тэдний тэвчээрийн утас аргагүй тасарч ажлын хөлсөө нэмэгдүүлэхийг шаардаж байна.

Эрчим хүчний салбарт 17 мянган инженер техникийн ажилтнууд 24 цагаар тасралтгүй ээлжилж ажилладаг. Тэдний цалин 1,5 сая-2,5 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж буй. Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин сарын  2,8 сая төгрөгт хүрээд байна. Харин ажлын хүнд нөхцөлд амь дүйн ажилладаг эрчим хүчний салбарынхны бүтэн сарын ажлын хөлс улсын дундаж цалинд ч хүрэхгүй байгаа юм.

Идэр есийн хүйтэнд Улаанбаатар хотыг хөлдөөчихгүйн тулд эрчим хүчний салбарынханд цалин хөлсөө нэмүүлэх, ажлын хүнд нөхцлөө яриад явах зав чөлөө үнэндээ гараагүй. Хүйтний эрч суларч ажлын нөхцөлөө ойлгуулж цалингаа нэмүүлэх асуудлаа тэд тавьж эхэлсэн түүхтэй.

Салбарынхаа энэ хүнд нөхцлийг Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос хүлээн зөвшөөрч өнгөрөгч 3-р сарын 19-нд засгийн газартай уулзаж, шаардлагаа хүргүүлсэн байдаг. Салбарын ажилтан албан хаагчдын цалинг нэмэхгүй бол эрчим хүчний салбарын нийт ажилтнууд ажил хаяна гэдгээ мэдэгдсэн билээ.  Гэвч засгийн газар Монголчуудыг хөлдөөлгүй өвөлжүүлсэн эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудаас нүүр буруулж байна. “Төсөвт тодотгол хийх бололцоогүй, эрчим хүчний салбарынхны цалинг нэмэх боломжгүй” гэдэг тайлбарыг Сангийн сайд З.Мэндсайхан мэдэгдсэн бол Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн зүгээс “цалин нэмэх нь битгий хэл одоо авах ёстой цалинг нь хэрхэн өгөх асуудлаа шийдэх нь чухал байна” хэмээн ангайж, хэнэггүйхэн явна.

Та биднийг цахилгаан дулаанаар хангаж яваа эрчим хүчний салбарт хүссэн хүн бүр ороод ажиллах боломж байхгүй. Өндөр темпратурын даралттай орчинд, асар аюултай мэргэжлийн техник хэрэгсэлтэй ажиллах нарийн мэргэжил шаардсан салбар. Салбарын 17 мянган инженер техникийн ажилтнууд цалин багатай, хүнд нөхцөлтэй ажлаасаа шантарч, асар олноороо салбараасаа татгалзсаар байна. Маш хурдтайгаар хүний нөөцийн хямралд орж байгаа эрчим хүчний салбар хэрвээ цалин хөлсөө яаралтай нэмэхгүй бол Монголчууд нийтээрээ цахилгаан дулаангүй болно гэсэн үг.

Гэхдээ өнөөдрийг хүртэл нэг ч удаа өөрсдийнхөө эрх ашгийн төлөө жагсаж тэмцэж яваагүй эрчим хүчний салбарынхны цалинг нэмэх тухай ямар ч алхмыг Н.Учралын тэргүүлсэн засгийн газар хийсэнгүй. Хийх тухай ч ам ангайх сайд алга байна.

Нийтийг хамарсан харанхуй нөмөртөл засгийн газар нүдэн балай, чихэн дүлий суух уу?

0/1000