horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

“Хатант интернэшнл” баг “Алтан цом”-ын эзэн боллоо

post-img

Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цомын төлөөх цуврал барилдаан өндөрлөлөө. Урьд өмнө болж байгаагүй хамгийн өндөр бай шагналтэй энэхүү барилдаанд үндэсний 8 шилдэг компанийг төлөөлсөн 8 баг уран мэх, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин барилдсанаас Алтан цомын төлөөх шигшээ барилдаанд Хатант интернэшнл ХХК-ийн “Хатант интернэшнл” баг М-Си-Эс, Энержи группийн “М-Си-Эс Энержи” багтай аваргын төлөө өрсөлдсөнөөс “Хатант интернэшнл” баг 14 даваагаар ялж, “АЛТАН ЦОМЫН ЭЗЭН” боллоо.

“Хатант интернэшнл” баг шилжин явах Алтан цом, 500.000.000-ийн хамт гардсан бол хоёрдугаар байрт шалгарсан “М-СИ-ЭС Энержи” баг 250.000.000 төгрөг, гутгаар байрт шалгарсан “Хамаг Монгол” баг 150.000.000 төгрөг, тусгай байрт шалгарсан “АПУ Скайтел” баг 100.000.000 төгрөг, тавдугаар байрт шалгарсан “Од групп” баг 65.000.000 төгрөг, зургаадугаар байрт шалгарсан “Хубилай хаан” баг 60.000.000 төгрөг, долоодугаар байрт шалгарсан “Эв Монгол” баг 50.000.000 төгрөг, наймдугаар байрт шалгарсан “Хүлэгү” баг 50.000.000 төгрөгийн бай шагнал, өргөмжлөлийн хамт тус тус гардсан юм.

Хатант интернэшнл багт улсын заан С.Сүхбат /3/, улсын харцага Б.Зоригтбаатар /3/ улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Т.Дүгэрдорж /1/, улсын начин Э.Мөнхжаргал /2/, аймгийн арслан Б.Шаравдорж /3/ нийт 14 даваагаар ялж, аваргын Алтан цомоо өргөсөн бол М-СИ-ЭС Энержи багт улсын арслан Э.Батмагнай /4/, улсын харцага Н.Золбоо /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Аззаяа /1/, улсын харцага Ц.Мөнхбаяр /2/, аймгийн хурц арслан Д.Алтанцоож /4/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ч.Алтангэрэл /3/, нийт 11 даваагаар аман хүзүүдлээ.

Мөн уран барилдаант аймгийн цолтнуудын багийн барилдаанд Харцага баг 15 даваагаар ялалт байгууллаа. Харцага багт Аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ /4/, аймгийн арслан О.Төрбат /4/, аймгийн арслан М.Баасанжав /4/, аймгийн заан Т.Батсүрэн /2/, аймгийн начин Д.Сумъяабазар /1/ нар нийт 15 даваагаар ялж 5.000.000 төгрөгийн бай шагнал гардсан бол Манлай хүчтэнүүд багт аймгийн хурц арслан Э.Дашдэмбэрэл /3/, аймгийн арслан Э.Буянтогтох /2/, аймгийн арслан Х.Чойжилсүрэн /1/, цэргийн арслан Д.Цэрэнням /3/, аймгийн начин Д.Төгс-Эрдэнэ /1/ нийт 10 даваа авч 1.000.000 төгрөгийн шагнал гардсан юм.

0/1000