horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

“Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана

post-img

“Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

Өдөрлөгийн хүрээнд:

  • Иргэдийг үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээнд хамруулж, эрт илрүүлгийг нэмэгдүүлнэ,
  • Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ хийж, зөвлөгөө өгнө,
  • Уламжлалт анагаах ухааны идээ, ундаа, явдал мөрийн зохистой хэрэглээг ард иргэдэд таниулах,
  • Эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх сургалт, мэдээлэл зохион байгуулна.

Өнөөдрийн байдлаар нас баралтын 74 хувийг халдварт бус өвчин эзэлж байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм. Түүнчлэн тус өдөрлөгийг эрүүл мэндийн салбарын байгууллагууд болон холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулна.

  • 2026.04.20 – Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир,
  • 2026.04.21 – Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг,
  • 2026.04.22 – Уламжлалт анагаах ухаан,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар “Монголын уламжлалт анагаах ухааны хөгжүүлэх тухай” зарлиг, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, иргэн төвтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд зохион байгуулах юм.

0/1000