horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгоод байна

post-img

Засгийн газрын 2022 оны 25 дугаар тогтоолоор гурилын үйлдвэр болон “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК-д нийлүүлсэн хүнсний тонн улаанбуудай тутамд 80 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгож байна. Зах зээлд борлуулсан хүнсний тонн ногоо тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал өгч байна.

2025 оны ургацаас энэ оны 3 дугаар сарын байдлаар давхардсан тоогоор нийт 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ.

Үүнийг ангилбал:

  • Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч 405 тариаланчийн стандартын шаардлага хангасан 154.6 мянган тонн хүнсний улаанбуудайд 12.3 тэрбум төгрөг,
  • Хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 572 иргэн, аж ахуйн нэгжид зах зээлд борлуулсан стандартын шаардлага хангасан 4.8 мянган тонн хүнсний ногоонд 4.8 тэрбум төгрөгийг урамшуулал

Урамшуулал олгох явцад гарч буй зөрчил

Урамшуулал олгох явцад, урамшууллын хүсэлт илгээх явцад дараах зөрчлүүд гарч байна. Үүнд:

  • Мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч татварын цахим төлбөрийн баримтын систем (e-barimt.mn)-д зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнийг зах зээлийн бодит үнээс зөрүүтэй тайлагнах,
  • Гарал үүслийн гэрчилгээг цахим (mofa.gov.mn) системд үүсгэхдээ Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.11-д заасан талбайн түүхийг цахимд хөтлөхгүйгээр үүсгэх,
  • Газар тариалангийн нэгдсэн цахим (mofa.gov.mn) системд ургац хураалтын дүнг стастистикийн мэдээнээс зөрүүтэй өгөх зэрэг зөрчил их гарч байна.
0/1000