horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

С.Зоригийн хөшөөнд хүмүүс цэцэг өргөж байна

post-img

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсэн өдрийг тохиолдуулан өнөөдөр ар гэрийнхэн нь, найз нөхөд нь хөшөөнд нь цэцэг өргөж байна. С.Зориг 1962.04.20-нд Улаанбаатар хотод төржээ.

Тэр 28 жилийн өмнө, 1998.10.02-нд бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан. Уг хэргийг цагдаагийн байгууллага одоо болтол илрүүлж чадаагүй байна. Тус хэрэгт Б.Содномдаржаа, С.Чимэгээ, Ц.Амгаланбаатар нарыг буруутай гэж үзэн, ялласан ч дараа нь гэм буруугүй гэж үзэн, 2023 оны 4 дүгээр сард яллах тогтоолыг хүчингүй болгосон.

Ардчилсан намынхан өнөөдөр 11:40 цагаас С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлж, үйлс нэгт нөхрөө дурсах юм байна.

0/1000