horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компани хүүхдийн өрөөтэй болжээ

post-img

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төв удирдлагын эцэг, эхийн зөвлөл, Жендэрийн ажлын хэсэг, Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран, хүүхдийн өрөө байгуулжээ. Уг өрөөг тохижуулж, өнгөрсөн 3-р сард нээсэн байна.

Тус компанийн ажиллагсад цэцэрлэг амарсан, хүүхэд харах хүнгүй болсон гэх мэт үед хүүхдээ тусгайлан тохижуулсан энэ өрөөнд үлдээгээд, ажлаа хийдэг болжээ. Сургууль, цэцэрлэгээс хүүхдээ аваад, ажил тартал энэ өрөөнд байлгах боломжтой. Хүүхдүүд энд хичээлээ давтах, гэрийн даалгавраа хийх, тоглох боломж бүрдүүлсэн байна.

0/1000