horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

25 зүйлийн 669 бодгаль амьтныг хууль бусаар агнасан 165 хүнд 48 сая төгрөгийн торгууль оногдуулжээ

post-img

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хяналт шалгалтыг кохиолн байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд хууль бус ан агнууртай холбоотой ниййт 165 удаагийн зөрчлийг илрүүлжээ. Дээрх зөрчлүүдийн улмаас 25 зүйлийн 669 бодгаль амьтан хууль бусаар агнасныг тогтоосон байна.

Тодруулбал, Ойн зэрлэг гахай-10, Цагаан зээр-1, Шилүүс-1, Мануул-1, Нохой зээх-1, Өмхий хүрнэ-1, Чоно-18, Хярс-2, Үнэг-4, Туулай-1, Бугын эвэр-1, Ятуу-5, Эрээн хавиргат хахилаг-3, Шар шувуу-2, Ахууна-1, Шивэр хадран загас-91, Цурхай-15, Сугас-16, Мөнгөлөг цагаан загас-14, бусад загас 175 бодгалийг хууль бусаар агнаж, тэдгээрийн эд эрхтэнг худалдах, худалдан авах, тээвэрлэх зөрчлүүд илэрчээ. Зөрчил үйлдсэн 165 хүнд нийт 48  сая төгрөгийн торгууль, 200 орчим сая  төгрөгийн нөхөн төлбөр оногдуулжээ. ️Сүүлийн 3 жилийн хяналт шалгалтын дүнгээс үзэхэд хууль бус ан агнууртай холбогдох зөрчил дутагдлын тоо буурахгүй байгааг албаныхан мэдээллээ. 

Тиймээс иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

-Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, хуулийн хүрээнд зөвшөөрөл авч ан агнуур хийж хэвших,

-Амьтны тухай хуулиар тогтоосон хориглосон хугацааг мөрдөж, амьтны үржлийн үе буюу хаврын улиралд загас барихгүй, ан агнуур хийхгүй байх,

-Бусдаас ан амьтны гаралттай зүйл худалдан авахдаа гарал үүслийн тодорхойлолтыг шаардаж, авдаг байх,

-Иргэний журамт үүргээ биелүүлж, ан амьтны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг холбогдох төрийн байгууллагад мэдээлэл өгөх,

-Үр хүүхдүүддээ байгаль, зэрлэг амьтдыг хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлж, үлгэрлэн хүмүүжүүлэх

0/1000