horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Даралт бууруулах үйлчилгээтэй “Метилдопа” эм тасарчээ

post-img

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, хангамжийн зохицуулалт хийх зорилгоор төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудаас нөөц, тасалдлын мэдээг долоо хоног бүр авч ажиллаж байна.

Одоогийн байдлаар даралт бууруулах үйлчилгээтэй “Метилдопа” 250 мг шахмал эмийн нийлүүлэлт тасарчээ.

Иймд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраа бүртгүүлэгч, импортлогч байгууллагуудаас түргэн шуурхай нийлүүлэх боломжгүй талаарх мэдээлэл ирүүлсэнтэй холбогдуулан холбогдох хууль, стандартын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ.

Үүнд,

-Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан

-Цусны даралт бууруулах үйлчилгээтэй

-Метилдопа 250 мг шахмал эмийн 2 сарын нөөцийг зах зээлд нийлүүлэх

Мөн уг эмийг импортлоход хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа мэдэгдлээ.

0/1000