horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Цахилгаан тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтад хамруулдаггүй

post-img

Байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжих хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхээр манай улс зорьж буй. Энэ хүрээнд Зам тээврийн яам цахилгаан тээврийн хэрэгслүүдийг дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгох ажлыг 4 дүгээр сарын 20-ны өдрөөс зохион байгуулж эхэллээ.

Ногоон дэвсгэртэй улсын дугаартай тээврийн хэрэгсэл нийслэлийн засаг даргын 2017 оны А/613 тоот захирамжийн дагуу нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлөхгүй,  дугаарын хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцдог. УАА тэмдэгттэй улсын дугаарыг зөвхөн импортоор орж ирсэн, шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд олгож байгаа. Эко буюу 100 хувь цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүртэй машин ногоон дэвсгэртэй байна. Нийтийн зориулалтын зам дээр явах боломжгүй тусгай замын тээврийн хэрэгсэл буюу хүнд даацын тээврийн хэрэгслийн дугаар нь хар дэвсгэртэй байна. Цахилгаан тээврийн хэрэгсэлтэй иргэд өөрсдөө хүсэлтээ гаргаж, автомашины дугаараа шинэ стандартын дагуу хэвлүүлэн, ногоон дэвсгэртэй болгож болох юм байна.

0/1000