horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Орон сууц, Оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг өнөөдрөөс олгож эхэлнэ

post-img

Хувь хүний орлогын албан татвар төлөгч иргэд анх удаа орон сууц худалдан авахад болон хүүхдийнхээ их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлөхдөө тодорхой хэмжээний хөнгөлөлтийг эдэлдэг.

Тодруулбал хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4, 23.5 дахь хэсэгт заасны дагуу 2025 оны хөнгөлөлт буцаан олголтыг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлж байна. 

Энэ удаагийн хөнгөлөлтөөр 28,879 татвар төлөгчид 57.1 тэрбум төгрөгийг шилжүүлж байгаа аж. 

Тодруулбал,

  • Анх удаа орон сууц худалдан авсан 7,527 иргэн 28.4 тэрбум төгрөг
  • Сургалтын төлбөрийн буцаалтад 11,397 иргэн 10.1 тэрбум төгрөгийг авч байна.
0/1000