horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Харбины хэлэлцээрийг хянан шалгах түр хороог хаврын чуулганы хугацаанд ахин байгуулах бололцоогүй

post-img

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын санаачилсан Харбины хэлэлцээрийг хянан шалгах түр хороо байгуулах санаачилга парламентаас дэмжлэг авч чадаагүй унасан. Тэгвэл 2 гишүүн түр хороо байгуулах саналаа ахин өргөн барина гэдгээ мэдэгдсэн.

Гэхдээ хаврын чуулганы хугацаанд 2 түр хороо байгуулагдах боломжтой. Одоогийн байдлаар 2 гишүүн 2 хянан шалгах түр байгуулах хүсэлт гаргасан нь чуулганаар хэлэлцүүлэх асуудлын дараалалд хэдийнэ багтсан байна. Тэгэхээр Харбины хэлэлцээрийг хянан шалгах түр хороо хаврын чуулганы хугацаанд ахин хэлэлцүүлэх бололцоо байхгүй гэсэн үг.

Хэрвээ Ц.Баатархүү, Д.Ганмаа нарын санаачилсан 2 түр хороо байгуулах саналыг парламент дэмжихгүй бол Ж.Баярмаа, Д.Ганбат нарын гишүүдэд ахин түр хороо байгуулах санаачилга гаргах боломж бүрдэж мэдэх юм.

Одоо чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан хянан шалгах түр хороо байгуулах асуудлын нэг нь УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын санаачилсан газар өмчлөх эрхийн асуудлаар хянан шалгах түр байгуулах асуудал бий. Харин нөгөө нь УИХ-ын гишүүн Д.Ганмаа нарын санаачилсан эрүүл мэндийн даатгалын сангийн зардлын асуудлыг шалгах түр хороо байгуулах асуудал Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлэх хуваариа хүлээж байна.

Нэгэнт хаврын чуулганы хугацаанд 2 хянан шалгах хороо байгуулах дэгтэй учраас Харбины хэлэлцээрийг хянан шалгах түр хороо байгуулах боломж энэ удаа бүрдэхгүй болж таарлаа.

0/1000