horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Мэргэжлээс шалтгаалах өвчний дийлэнх хувийг уушги тоосжих өвчин эзэлж байна

post-img

Мэргэжлээс шалтгаалах өвчин нь барилга, уул уурхайн салбарт түгээмэл ажиглагддаг байна.  “Эрдэнэт” ТӨҮГ  гэхэд 7000 гаруй ажилтантай, жилд дунджаар 3-4 хүн мэргэжлээс шалтгаалах өвчнөөр оношлогддог байна. Тэгвэл уул уурхай болон баяжуулах үйлдвэрт тоосжилтоос улбаатай өвчлөл их байдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Тодруулбал, 2019-2025 онд Бор-Өндөрийн  уурхайгаас мэргэжлээс шалтгаалах өвчнөөр 105 ажилтан хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгожээ. Үүний 50.4 хувь нь уушги тоосжих өвчтэй.

Судалгаагаар мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөр 1972-2025 онд тоосжилт болон хордлогын шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвслээр 4037 хүн өвджээ. Монголд хүн амын дундаж наслалт 71 бол харин мэргэжлээс шалтгаалсан өвчлөлтэй хүний дундаж наслалт 63 буюу 8 жилээр бага байгааг судалгаагаар тогтоожээ. Сүүлийн 4 жилд мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр 342 хүн хөдөлмөрийн чадвараа алджээ. Иймд эрт илрүүлэг тандалт судалгаа чухал, мөн тухайн хүний эрүүл мэндэд сөрөг өөрчлөлт гарвал ажлын нөхцөлийг хөнгөвчлөх гэх мэт хууль эрх зүйн боломжуудыг ашиглах чухал байгааг мэргэжлийн байгууллагуудаас онцоллоо. Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 4237 иргэн байгаагаас 2046 нь мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр авч байна.

0/1000