horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

 А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг ойрын хугацаанд хеликобактерийн шинжилгээнд хамруулна

post-img

Монгол Улсад бүртгэсэн хавдрын өвчлөлийн 20 хувийг хоол боловсруулах замын хавдар эзэлдэг байна. Нийслэлийн засаг даргын тамгын газраас өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон улсын байгууллагуудтай хамтран судалгаа хийж үзэхэд хоол боловсруулах эрхтний хавдрын ихэнх буюу 80-85 хувь нь хеликобактерийн шалтгаантай байгаа гэх судалгааг гаргажээ.

Тиймээс сургууль, цэцэрлэгээс үүнийг эхлэх ёстой хэмээн үзэж  эхний ээлжид бид сургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерийн эрсдэлгүй болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газраас сургууль, цэцэрлэгээр явж хеликобактерийн шинжилгээг авах юм. Шинжилгээ авах ажил 5-р сараас эхэлнэ гэдгийг Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээллээ. Мөн хеликобактериас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн өмчийн бүх сургууль, цэцэрлэгт аяга таваг ариутгагчийг 9,8 тэрбум төгрөгөөр суурилуулсан. Хүүхдүүдийг шинжилгээнд хамруулсны дараа сургууль, цэцэрлэгүүд дээр ариутгал хийдэг болох юм.

0/1000