horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Бугын олон тооны эвэр авч явсан хүнийг илрүүллээ

post-img

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эмээлт авто замын шалган нэвтрүүлэх цэгээр 4 дүгээр сарын 21-нд халиун бугын олон тооны эвэр тээвэрлэж, хот руу оруулахыг завдсан үйлдлийг Экологийн цагдаагийн алба илрүүлж, холбогдох зөвшөөрөл байгаа эсэхийг шалгаж байна.

Халиун буга бол Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д багтдаг. Зэрлэг амьтны гаралтай түүхий эдийг хууль бусаар ашиглах, тээвэрлэх нь байгаль орчинд хохирол учруулдаг гэмт хэрэгт тооцогддог.

Иймд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/297, 360 дугаар хамтарсан тушаалын дагуу иргэд та бүхэн Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 дугаарын утсанд өгч, хамтран ажиллахыг ЭЦА уриалж байна.

0/1000