horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

“Дүдү машин” хөтөлбөр хэрэгжиж байна

post-img

Хүүхдэд инженер, техникийн суурь ойлголт, бүтээлч сэтгэлгээ, логик болон асуудал шийдвэрлэх чадварыг төлөвшүүлэх зорилготой “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Дүдү боловсролын сан”-тай хамтран орон даяар 3 үе шаттайгаар зохион байгуулж байна.

Хөтөлбөрийн хүрээнд аймаг, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсүүд зохион байгуулж байгаа бөгөөд тус тэмцээнээс шалгарсан оролцогчид “Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолбор”-т хоёр өдрийн турш хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж, Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.

Тус хөтөлбөр нь хүүхдүүд өөрсдийн гараар машин бүтээх явцдаа асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, бүтээлчээр сэтгэх зэрэг ирээдүйн чухал ур чадваруудыг эзэмшихийн зэрэгцээ гэр бүлээрээ хамтран оролцох боломж бүрдэж, гэр бүлийн уур амьсгалыг дэмжсэн ач холбогдолтой хөтөлбөр юм.

0/1000