Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талын байгалийн цогцолборт газарт өсгөн үржүүлж буй тахийн сүрэгт энэ жилийн анхны унага мэндэллээ. 2026.04.20-нд Сарныгэрэл нэртэй азарганы сүрэг дэх Сайга гүүнээс эр унага төржээ. Ноднин хаврын анхны унага бас Сарныгэрэл азарганы сүрэгт төрсөн юм байна.
Монгол Улсад тахийг зэрлэг байгальд сэргээн нутагшуулж буй 3 гол бүс нутгийн 1 нь Хомын тал. 2004 оноос Франц улстай хамтран уг ажлыг хэрэгжүүлж байна.

Хомын талд анх 26 тахь авчирсан бол одоо 150 гаруй тахь нутагшиж байна. Тэд бүгд нэртэй. Иргэд төлбөр төлөөд, тахь, унаганд нэр өгч, үрчлэх боломжтой. Хомын тал үндэсний паркт 200 ам.доллар хандивлаад, унаганд нэр өгөөрэй. Үүнийг тус паркийнхан унага үрчлүүлэх гэж нэрлэжээ.
Таны нэр өгсөн унага Дэлхийн тахийн удамзүйн мэдээллийн санд бүртгэгдэж, хувийн дугаартай болдог. Тус паркийнхан хандивлагчдаа сертификат гардуулж, үрчилсэн унаганых нь тухай мэдээллийг жилдээ 2 удаа илгээдэг юм шүү.



2026-04-22 05:03:29
АРИВЖИХ
ГЭЖ НЭР ӨГЬЕ ККК