Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны мөнгийг 1000 төгрөгөөр нэмэх шийдвэр 2024 онд гарсан. Ингэхдээ 1000 төгрөгийг тухайн хүүхдийн эцэг, эхээс нь гаргуулахаар шийдвэрлэсэн. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө 1000 төгрөгөөр нэмэгдсэнээр тэдний авах шим тэжээл 70 гаруй хувьд хүрэх юм гэх тооцооллыг гаргаж байсан юм. Тэгвэл цэцэрлэгийн багачуудыг хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг, эхчүүдээс гаргаснаар 30 орчим тэрбум төгрөг хэмнэсэн гэдгийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Цаашид сургуулийн сурагчдын хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг эхээс гаргуулахаар төлөвлөж байгаа гэх бөгөөд ингэснээр 100 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж үзжээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Цэцэрлэгийн багачуудын хоолны мөнгөнд эцэг, эхчүүд дэмжлэг үзүүлснээр 30 орчим тэрбум төгрөг хэмнэжээ
- 2026/04/22
- •
- -2 цаг -56 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
