Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ жил 13 тоглолт зохион байгуулагдахаар болжээ. Үүний нэг нь зохиолын дуучин Л.Болдбаатарын бие даасан тоглолт юм. Энэ талаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Д.Лхагвадулам, “Хамгийн эхэнд буюу тавдугаар сарын 23-нд Реппер ThunderZ-ийн “Тэнгри” тоглолт болно. Түүний дараа зургаадугаар сарын 06-ны өдөр МУГЖ Б.Сарантуяагийн “Хайрын бурхан” нэртэй тоглолт болно. Ийнхүү үргэлжилсээр зохиолын дуучин Л.Болдбаатарын тоглолт есдүгээр сарын 19, 20-нд товлогдсон” гэх мэдээллийг өглөө.
Эх сурвалж: IToim.mn


