“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7 нэр төрлийн 9 ширхэг тоног төхөөрөмж авч өгөхөөр боллоо. Тус эмнэлэгт гемодиализын иж бүрэн аппарат, гемодиализын зөөврийн ус цэвэршүүлэх төхөөрөмж, хүүхдийн хэт авиан оношилгооны аппарат, хүүхдийн дурангийн иж бүрдэл, дижитал рентген аппарат зэрэг орчин үеийн, өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжүүд шаардлагатай байгаа аж. Үүнийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр авч өгөх юм байна. Гемодиализын иж бүрэн аппараттай болбол бөөрний архаг дутагдалтай өвчтөнүүд цусаа шүүлгэхээр урт дараалал хүлээх хэрэггүй болох юм.

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг өмнө нь нярайн зулай, хэвлий, тархи, зүрх, судас оношлох зориулалттай, орчин үеийн, хүүхдийн ЭХО датчиктай аппаратгүй. Одоо энэ аппаратны төлбөрийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК гаргана. Ингэснээр эхчүүд нярай хүүхдээ тэврээд, Улаанбаатар хотыг зорихгүй болж байна.


