Маргааш буюу дөрөвдүгээр сарын 23-нд Нийслэлийн Монгол Ардын нам хуралдахаар болжээ. Хурал өглөөний 09:00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхлэнэ. Нам дотроо томдоо тооцогдох Нийслэлийн намын хороо чухам ямар асуудлаар хуралдах нь одоогоор тодорхой биш байна.
Нийслэлийн МАН-ын даргаар Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар ажилладаг. Түүний нам доторх албан тушаалд УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өрсөлдөж байгаа тухай мэдээлэл бий. Удаан хугацаанд МАН дотор талцал үүсгэсэн дээрх асуудал ч маргаашийн хурлаар яригдах магадлал байгаа юм.


