Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Тус байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Сандаг-Очир Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар томилогдсонтой холбоотойгоор тус байнгын хороо түр хугацаанд даргагүй явж байсан билээ. Тэгвэл өнөөдөр өмнөх засгийн газарт Сангийн сайдаар ажилласан байсан Б.Жавхланг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохоор боллоо.
Ингэхдээ ТББХ-ны 21 гишүүнээс 17 буюу 81 хувь нь Б.Жавхланг байнгын хорооны даргад болгохыг дэмжиж саналаа өгсөн юм. Байнгын хорооны дарга томилох тухай дээрх саналыг УИХ-ын чуулганд танилцуулснаар албаждаг байна.


