horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

2 халиун буга агнаад баригджээ

post-img

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт орших Устай Шаамар, Хаданхошуу, Тужийн нарсны байгалийн цогцолборт газраас 2 халиун буга хууль бусаар агнасан хэргийг Экологийн цагдаагийн алба шалгаж байна.

Халиун буга нь Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д бүртгэгдсэн. Уг амьтныг агнах, тээвэрлэх, худалдахыг хуулиар хориглосон.

Иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/297, 360 дугаар хамтарсан тушаалаар төлбөртэй авдаг. Иргэд цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 дугаарын утсанд хууль бус ангийн талаар мэдээлэх боломжтой.

0/1000