Улаанбаатар хотод энэ зун 376 километр дулааны төв магистраль шугам солихоос 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд үндсэн бүх шугамын засваруудыг 8-9 хэсэгт хувааж гүйцэтгэхээр төлөвлөж, хуваарийг баталжээ.
Эхний ээлжид буюу тавдугаар сарын 18-28-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Вива сити, Шинэ Яармаг хорооллууд, дүүргийн нэгдсэн эмнэлэг, НЗДТГ-ын Хангард орчим, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын хороолол, хотхонууд, 19 дүгээр хороолол орчмын оршин суугчдын халуун усыг 10 хоног хязгаарлаж, дулааны шугамыг засна.Дулааны шугамыг шинэчлэх, засварлах, өргөтгөх ажил ргэлжлэх хугацаа 10-20 хоног байна.

