horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

АН-ын бүлэг Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ

post-img

Өнөөдөр Ардчилсан намаас ээлжит 4/11 хэвлэлийн хурлаа хийлээ. Парламентын сөрөг хүчний хувиар АН -ын анхаарал хандуулж байгаа асуудлуудаа танилцуулсан юм. Үүнд АН-ын бүлгээс хэсгийн ахлагч нарын намд үйлчилдэг өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөх тухай хуулийн төслөө өргөн барьсан боловч өнөөдрийг хүртэл хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй талаар мэдээлэл өглөө.

Харин УИХ-ын гишүүн С.Цэнгүүний хувьд Туулын хурдны замтай холбоотойгоор “Туулын хурдны зам руу 500 гаруй тэрбум төгрөг урьдчилсан төлбөр гэдгээр орчихсон байна. Ямар ажлын даалгаврын дагуу хэний данс руу шилжсэн бэ, төсөл ямар үе шаттайгаар хэрэгжих вэ гэдэг гэрээ ил тод биш байгаа учраас Ерөнхий сайдад шаардлага хүргүүлснээ мэдээллээ. Тэд Туулын хурдны замын ажлыг бүрмөсөн зогсоож, хууль тогтоомж зөрчсөн холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож, учирсан хохирлыг барагдуулан ажиллахыг Ерөнхий сайд Н.Учралаас шаардаж байгаа юм.

Энэ үеэр мөн АН-ын бүлгийн зөвлөх, эдийн засагч А.Батпүрэв “Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөний индексээр 180 орноос 69-р байрт эрэмбэлэгдсэн. Хуулийн засаглалын үзүүлэлтээр Монгол Улс “улны” улсуудын түвшинд явж байгаа. Төр эдийн засгийн өсөлтийнхөө хамгийн том чөдөр тушаа нь болж байна” хэмээн 4/11 мэдээллийн цагаар тодорхойллоо.

0/1000
иргэн

Улсын хөгжлийг боомлон зогсоосны хариуцлагыг АН тухайлбал Туул гол руу аавын үйлдвэр нь хогоо хаядаг С. Цэнгүүн нарыг хожим ард түмэн шүүх болно
Ард түмэн минь үүнийг мэдтүгэй