horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Т.Даваадалай: Туулын хурдны замын төслийг түр зогсоох шийдвэр албажиж ирээгүй

post-img

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай: “Сэлбэ 20 минутын хот” төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр Миний эхнэрийн компани нийслэлийн төслийн тендерт шалгараагүй. Нэр төрд халдсан асуудлаар хуулийн байгууллагад хандсан. Бусад асуудлаар шалгуулааад явахад бэлэн. Гэр бүлийн нарийн асуудлаа яримааргүй байна. Бохир улстөржилтөө гэр бүл, хүүхдүүд рүү оруулахаа болимоор байна.

-Туулын төсөл зогсоохтой холбоотой албан бичиг ЗГ-аас албан ёсоор нийсэлд ирсэн үү?

Туулын хурдны замын төслийг түр зогсоох шийдвэр албажиж ирээгүй. Гэхдээ ажил зогссон.  

-Нийслэлд 500 тэрбумын үнэт цаас гарна гэсэн

2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар төлөвлөсөн. Үүний 250 тэрбум төгрөгөөр шинээр барих V ДЦС төслийг санхүүжүүлнэ. Өнгөрсөн 7 хоногт талбайн үнс зайлуулах ажил эхэлсэн.

-Иргэний гомдлоор нийслэлийн удирдлагуудыг шалгаж эхэлсэн гэсэн. Таныг АТГ-аас шалгаж эхэлсэн үү?

АТГ-аас одоогоор намайг дуудаж шалгаагүй. Би өөрөө шалгуулах хүсэлтээ гаргаад явж байна.

0/1000