horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Авчирсан жуулчных нь тоогоор компаниудыг урамшуулбал 1 сая жуулчин аваад л ирнэ

post-img

Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Н.Учрал гэдэг 3 Ерөнхий сайд, Б.Бат-Эрдэнэ, Ч.Номин, Ч.Ундрам, Ж.Алдаржавхлан гэсэн 4 сайдын мөрөөдөөд чадаагүй, давах гээд бараагүй 1 даваа байна. Тэр бол “1 сая жуулчин” гэдэг зорилт. ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан одоо дахиад л энэ тухай бодож яваагаа зарлалаа.

Монголд ирсэн жуулчны тоо:

2018 онд 529.360

2019 онд 577.300

2020 онд 58.859

2021 онд 33.100

2022 он 290.400

2023 онд 651.061

2024 онд 808.956

2025 онд 847.170

Энэ удаагийн ЗГ бусдаасаа ялгаатай нь, аялал жуулчлал эрхлэгчдэд анх удаа хөнгөлөлттэй, хүү багатай зээл олгохоор болов. Уг нь аж ахуйн нэгжүүд 800 тэрбум төгрөгийн зээл хүссэн ч 250 тэрбум төгрөг зээлэх боломж ЗГ-т байна. 6% хүүтэй, 6 жилийн хугацаатай, эхний 2 жил хүү төлөхгүй энэ зээлийг авахаар 2700 компани хүсэлт гаргажээ. Гэвч 100 гаруй компанид л уг зээлийг олгох боломжтой.

Ямар компанид зээл олгохоо банкууд шийдэх гэнэ. Аялал жуулчлалын салбарын нэрийг бариад, бусад этгээд зээл авахаас сэргийлэхийн тулд ССАЖЗЯ аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын гишүүн компаниудын нэрийг банкуудад хүргүүлжээ. Учир нь банк тэр зээлийг буцааж төлүүлнэ. Тэгэхээр банк хамгийн бага эрсдэлтэйг нь сонгох нь тодорхой. Үндсэндээ олон жил үйл ажиллагаа явуулсан компаниудыг зочид буудал барих, боловсон жорлон байгуулах, жуулчны бааздаа халаалт суурилуулах боломжийг ЗГ олгож байна. Энэ нь гадаадаас 1 сая жуулчин авчрах мөрөөдлийг наашлуулахад бага ч болов нэмэртэй.

Хамгийн том нэмэр болох боломжийг харин Ерөнхий сайд ч, ССАЖЗ-ын сайд ч олж харсангүй. Үнэхээр хачин. Б.Бат-Эрдэнэ, Ч.Номин, Ч.Ундрам, Ж.Алдаржавхлангийн хэн нь ч аялал жуулчлал эрхлэгчидтэй уулзаагүй юм уу гэмээр. “1 сая жуулчин авчрахын тулд ЗГ юу хийх вэ?” гэдэг асуултад аялал жуулчлалын бизнес эрхлэгчид янз бүрийн хариулт өгөх байх л даа. Өгсөн ч байх. Түүн дундаас оновчтойг нь тусгаж аваагүй болж таарав.

Солонгос, Хятад, Вьетнам, Турк гээд манайхны хошуураад байгаа улсууд Монголоос аваачсан жуулчин бүрийн тоогоор манай компаниудад урамшуулал олгодог

Өмнөх сайд нарынхаа алдааг давтахгүй байх, энэ оны эцэст “Дараа жил 1 сая жуулчин авчирна” гээд одоогийнх шигээ зогсож байхгүйн тулд Ж.Алдаржавхлан хамгийн түрүүнд ганц л зүйл хийх хэрэгтэй байна. Юу гэхээр уриа лоозон дэвшүүлэх, гадаадын үзэсгэлэнд оролцох… бодлогоо өөрчилж, аялал жуулчлалын компаниудад авчирсан жуулчин бүрийнх нь тоогоор урамшуулал олгодог болох дутаад байна.

Солонгос, Хятад, Вьетнам, Турк гээд манайхны хошуураад байгаа улсууд Монголоос аваачсан жуулчин бүрийн тоогоор манай компаниудад урамшуулал олгодог. Тэр дор нь өгдөг. 1 жуулчин тутамд 50 юань бэлнээр өгч байхад уралдаж авахыг хүсэхгүй хэн байх билээ. Тиймээс манай аж ахуйн нэгжүүд гадаад руу аялахыг монголчууддаа ятгадаг. Өвөл болохоор манайхан нүүдлийн шувуудын араас халуун дулаан орныг зорин, онгоц онгоцоороо нисдэг болсны учир ийм. Гадаадаас эх орондоо жуулчин авчрах нь хэцүү бөгөөд ашиг багатай. Дотоодоос гадаад руу аялагч авч явах нь амархан агаад унацтай. Ийм л байна.

2700 компанид зээл авах хэрэгцээ байхад, 100-д өгч, 2600-г нь гомдоож байхаар авчирсан жуулчин бүрийнх нь тоогоор урамшуулал өгвөл шударга. Тэр жуулчны  Монголд оруулсан орлогоос 5%-ийг нь түүнийг авчирсан компанид өгчих л дөө. Тэгээд л бол оо.

СОР17 хурлын үеэр гадаадын 197 улсаас 10 мянган төлөөлөгч, зочин ирнэ гэсэн тооцоог ГХЯ, БОУАӨЯ хийжээ. Тэднийг багтаах зочид буудал, хооллох ресторан хангалттай гэнэ. 11 хоногт ийм олон хүнийг багтааж, үйлчилж чадах юм бол 365 хоногт 1 сая жуулчин авчрах, үйлчлэх бол энүүхэнд. Гол нь тэднийг авчрах аргаа л олох хэрэгтэй. Олохгүй бол асуух хэрэгтэй. Зөв хүндээ асуултаа зөв тавьж байж зөв хариулт авна шүү дээ.

0/1000