horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хятадын 1506, Вьетнамын 252 иргэн манай улсын хуулийг зөрчжээ

post-img

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний 4 сард Монгол Улсад ирээд, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчсөн 34 улсын 2340 иргэнд холбогдох 994 зөрчлийг шалган шийдвэрлэжээ. Үүнд нийслэлийн прокурорын газар хяналт тавьсан байна.  

Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон тэднийг Монгол Улсад уригч этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол зөрчилд тооцож, шийтгэл оногдуулдаг. Гадаад улсын иргэд Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, визийн хугацаагаа хэтрүүлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зөрчил зонхилон гаргаж байна.

Гадаад улсын иргэнийг урьж байгаа аж ахуй нэгж байгууллага, иргэд тухайн иргэний бичиг баримтыг хуульд заасан хугацаанд ГИХГ-т бүртгүүлж зөвшөөрөл авах ёстой. Ийм зөвшөөрөл аваагүй зөрчил их байна. Аж ахуйн нэгж, байгууллага нь урьж ирүүлсэн гадаад улсын 238 иргэний оршин суух зөвшөөрлийг хугацаанд нь аваагүй, 606 хүний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, 43 хүний визийн хугацааг хэтрүүлжээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчсөн гадаад улсын иргэдийн 1506 буюу 64.3 хувь нь БНХАУ-ын иргэд, 252 буюу 10.7 хувь нь Вьетнам Улсын иргэд. Мөн Непал, Индонез, Филиппин, Энэтхэг, Азербайжан, Орос, Солонгос, Франц зэрэг 34 улсын иргэд ийм зөрчилд холбогджээ.  

Гадаадын иргэн нь Монгол Улсад байх хугацаандаа бүртгэлийн журам мөрдөх, оршин суух үнэмлэх, паспорт зэрэг бичиг баримтаа биедээ авч явах, хөдөлмөр эрхлэх журам зөчихгүй байх, ирсэн зорилгынхоо хүрээнд хөдөлмөр эрхлэх зэрэг  үүрэгтэй. Гадаадын иргэн хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрлөө аваагүй, оршин суух хугацаа хэтрүүлсэн, визийн хугацааг хэтрүүлсэн бол хоног тутам 10 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай.

0/1000